2012-03-24
Нутгийн чулуу
 
Хөлд орохдоо бүдэрч боссон
Хол явахдаа боож гарсан
Хүүшлэх тэртээгээс ч намайг дуудах
Хүн болсон нутгийн минь чулуу
Хүний дуу хайрын бүүвэйтэй
Хүлгийн дуу нутгийн минь уянга шингэсэн
Цэнхэр униарт уулсын минь эрдэнэ
Цэврүү алсад явахад намайг дуудах чулуу
Хүний нутгийн шороонд уналаа ч гэсэн шингэхгүй
Хүслэн хяслан хоёрыг минь чимээгүйхэн чагнах чулуу
Хөл алдрах үедээ чамайгаа түшээд бодоход
Хүч тэнхэл хайрлах миний нутгийн чулуу

...
бичсэн: ñóðãàëòûí áëîã | цаг: 12:08 | төрөл: Миний бүтээл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-03-10
миний уншлага
    Элэг  бүтэн, эрүүл саруул, эрч  хүчтэй, эрдэм  боловсролтой, санаснаа  хийж  сэтгэснээ бүтээн  сайхан  амьдарч  байна би.
бичсэн: ñóðãàëòûí áëîã | цаг: 19:21 | төрөл: Миний бүтээл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
2012-03-10
БИ
Нутгийн минь салхи
Намайг даллаад

Нугын  минь  цэцэгс
Намайг дуудаад
Тоглож  өссөн  бууриа  санаад
Тогтож  өгөхгүй нь ээ
миний  сэтгэл


бичсэн: ñóðãàëòûí áëîã | цаг: 18:01 | төрөл: Миний бүтээл
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих